•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй хамтран сургалт зохион байгуулав

    ЦССҮТ Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв (ГХСАЗТ)-тэй хамтран гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа. ГХСАЗТ-д ЦССҮТ-ийн нийт эмч, ажилтнууд хүрэлцэн очиж утааны, галын, газар хөдлөлийн аюулаас хэрхэн хамгаалах талаар номын дуу сонссон юм.\r\nГХСАЗТ-ийн сургагч багш, ахлах дэслэгч Ш.Айжан утаатай орчноос хэрхэн аюулгүй гарах талаар онол, практикийн сургалт хийсэн бол сургагч багш, дэслэгч Г.Золжаргал галын аюулыг хохирол багатай арилгах чиглэлээр дэлгэрэнгүй танилцуулга хийж дадлага хийлгэв. Дараа нь сургагч багш, дэслэгч Б.Ням-Осор “Газар хөдлөлтийн аюулаас хэрхэх хамгаалах вэ” сэдэвт сургалт хийлээ.\r\n”Гай гамшиг хэлж ирдэггүй. Байгууллага маань үнэхээр хэрэгтэй сургалтад хамруулсанд талархаж байна. Олон зүйлийг мэдэж авлаа” гэж ЦССҮТ-ийн ажилтнууд өгүүлээд ГХСАЗТ-ийн нийт хамт олонд баярласнаа илэрхийлж амжилт хүсэв.

    sur3sur2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.