•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Өдөрт 10000 алхам” өдөрлөгт ЦССҮТ идэвхтэй оролцлоо

    “Өдөрт 10000 алхам” сэдэвт эрүүл мэндийн өдөрлөг 2018 оны 11 дүгээр сарын 10-нд Богд хан уулын Баруун ширээтийн аманд зохиогдлоо. Иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой уг арга хэмжээг ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож  явган алхалт хийсэн юм. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Цаашид явган аялал зохиох, ууланд алхах зэрэг иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг салбарын зүгээс дэмжинэ” гэдгээ илэрхийллээ.

    ДЭМБ-ын Суурин төлөөлөгч ноён Сергей Дордица баяр хүргэж үг хэлэхдээ “Бүх нийтийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах зорилтыг Монгол Улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт болгосон нь маш чухал бодлогын шийдвэр болсон. Дэлхий дахинд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилт нь зөвхөн өвчин болон өвчтөнд суурилсан биш иргэд рүү хандсан, өөрөөр хэлбэр урьдчилан сэргийлэх, зүй зохистой мэдлэг түгээж хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. 2018 онд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсээс гаргасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ын талаарх танилцуулгаас харахад Монгол Улсын хүн амын нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт нь бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байгаа бөгөөд нөхөн үржихүй, эх хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр маш сайн ахиц дэвшлийг гаргасан байна. Харин халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналт, иргэдийн амьдралын буруу хэвшил, хотжилт болон орчны эрүүл мэнд, агаарын бохирдолтой холбоотой хүндрэлтэй асуудлууд бий болоод байгаа бөгөөд цаашид түлхүү анхаарах шаардлагатай байна” гэлээ.

    Уг арга хэмжээнд ЦССҮТ-ийн удирдлага болон эмч, ажилтнуудын төлөөлөл идэвхтэй оролцлоо.

    bogd3

    bogd

    alx2

    bogda

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.