•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл ЦССҮТ-д зочиллоо

    Өнөөдөр Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон тус аймагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдийн төлөөлөл болох 11 хүн ЦССҮТ-д зочилж туршлага судаллаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Орон нутгийн эрүүл мэндийн удирдах байгууллага, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүд манай төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцож, зохион байгуулж буй сургалт семинарт оролцдогт бид бүхэн баяртай байдаг. Энэ удаад Дархан-Уул аймгаас та бүхэн хүрэлцэн ирж ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байгаад талархал илэрхийлье” гэлээ.\r\nТөвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа байгууллагынхаа ололт, амжилт, дэвшүүлсэн зорилт, зорилгын талаар мэдээлэл хийхдээ төвийн үйл ажиллагаанд ISO 9001 стандартыг хэрэгжүүлсэн талаар танилцуулсан юм. Дараа нь зочид төвийн шинэ техник технологитой танилцлаа.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.