•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Монгол-Хятадын хамтарсан анхдугаар симпозиум хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө

    “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ” сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар симпозиум хоёр өдөр үргэлжилж өнөөдөр амжилттай өндөрлөлөө. Хаалтын арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чин Дун, БНХАУ-ын Цус сэлбэлтийн холбооны ерөнхийлөгч Ён Мин Зу нар оролцлоо. ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн баяр хүргэж хэлсэн үгэндээ “Цусны аюулгүй байдлыг хангахад энэхүү хамтарсан семпиозум маш чухал үр дүн авчирна гэдэг найдаж байна. Монгол Улсын Эрүүл мэндийн яам хөрш орны ижил үйл ажиллагаатай байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч дэмжинэ” хэмээн тэмдэглэв.

    \r\n

    Ноён Ян Чин Дун хэлсэн үгэндээ “Миний бие энэхүү семинарт оролцож буйдаа таатай байна. Хятад, Монгол хоёр улс сайн хөрш. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчилсны дараа манай хоёр орны харилцаа бүхий л салбарт улам өргөжсөн. Энэ жил бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа учир харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх нь дамжиггүй. Гадаа сэрүүхэн байна. Харин ЦССҮТ-ийн энэ байранд зохиогдсон хамтарсан семинар халуун дулаан уур амьсгал дунд хоёр өдөр үргэлжиллээ. ЦССҮТ шинэ саруулхан, сайхан байранд үйл ажиллагаагаа явуулдаг болсноос гадна шинэ, шинэ техник технологитой болжээ. Бидний хувьд ч та бүхнээс суралцах зүйл бий” гэлээ. Харин ноён Ён Мин Зу “Агаарын байдлаас болоод миний нислэг хойшилсон. Гэхдээ би энэ арга хэмжээнд оролцох болсондоо баяртай байна” гэсэн юм.

    \r\n

    Анхдугаар симпиозумд хүрэлцэн ирж оролцсон Хятадын талын 11 хүнд ЦССҮТ-өөс “Гэрчилгээ” гардуулж, талархал дэвшүүлэв.

    \r\n

    seminar-2-daxi-udursaid-seminart

    \r\n

    sem-9-20sem11

    \r\n

    sem12

    \r\n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.