•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Ээлжит цахим семинарыг “ЭМССХ-5” төслийн “Цусны аюулгүй байдал” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллаа

    ЦССҮТ  “Цахим төв” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд улирал тутам орон нутаг дахь цусны 26 салбар төвтэй цахимаар холбогдож семинар зохион байгуулдаг юм.\r\n\r\n2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн семинарыг АХБ-ны “ЭМССХ-5” төслийн “Цусны аюулгүй байдал” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж барилгын засвар, тоног төхөөрөмжийн ашиглалт, бүртгэл мэдээллийн сэдвийг хөндлөө.\r\n\r\nУг семинарт ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, төвийн  алба, тасгийн дарга нар, АХБ-ны “ЭМСХХ-5” төслийн нэгжийн менежер Н.Эрдэнэтунгалаг, хяналт шинжилгээ үнэлгээний менежер Ш.Оюунбилэг, хяналтын инженер Х.Чулуунбаатар нар болон орон нутаг дахь БОЭТ, Аймгийн НЭ-ийн дарга, захирал, Цусны салбар төвийн эрхлэгч, эмч, тусгай мэргэжилтэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, мэдээллийн технологийн инженер, холбогдох нягтлан бодогч нар оролцлоо. Семинараар Цусны салбар төвүүдийн барилгын засварын гүйцэтгэл, тоног төхөөрөмж, программ хангамжийн ажиллагаа, ашиглалтын чиглэлээр ЦССҮТ-ийн удирдлагын бүрэлдэхүүн, АХБ-ны “ЭМСХХ-5” төслийн мэргэжилтнүүд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөв. Мөн Цусны салбар төвүүдийн зүгээс тулгамдаж буй асуудлуудаа ярьж, албан бичгээр “ЭМСХХ-5” төсөл, ЦССҮТ-д  хүргүүлэхээр боллоо.\r\n\r\n40586117_991908674322035_3054173827123642368_n40635150_991908457655390_2700271764633550848_n40636362_991908410988728_3071500532649558016_n-1

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.