•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусны салбар төвүүдийн бага эмч, тусгай мэргэжилтнүүд мэдлэгээ дээшлүүлэв

    Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны “ЭМСХХ-5” төсөл, ЦССҮТ-өөс хамтран зохион байгуулсан “Цусны албаны үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт Цусны албаны тусгай мэргэжилтнүүдэд зориулсан сургалт 4 өдөр үргэлжилж өнөөдөр амжилттай өндөрлөлөө.\r\nСургалтад ЦССҮТ болон 21 аймаг, алслагдсан 2 дүүрэг, 3 суман дахь 26 Цусны салбар төвийн бага эмч, сувилагч (нийт 30 гаруй хүн) нар хамрагдсан бөгөөд ЦЦБ үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, эмнэлгээс захиалга хүлээн авах, эрэмблэх, олгох болон цахим сүлжээ, тоног төхөөрөмжийн арчилгаа , үйлчилгээ, шаардлагатай үед засвар хэрхэн хийлгэх талаар ЦССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээр онолын хичээл заалгасан юм.\r\nМөн Цусны албаны үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд нэвтрүүлсэн шинэ технологиудтай танилцаж, төвийн алба, тасгуудад дадлага хийлээ.\r\nОнол, дадлагын цаг дууссаны дараа сургалтад хамрагдсан доноруудаа шагнаж урамшуулав. Үүнд:\r\n”Бахархал-10″ тэмдгээр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн технологич С.Наранцэцэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн технологич Э.Мөнхтуяа, “Бахархал-20” тэмдгээр Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн бага эмч Б.Энхтуяа, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгай мэргэжилтэн С.Батсүх, “Бахархал-40” тэмдгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн бага эмч Х.Долгоржав нарыг тус тус шагнаж алдаршууллаа.\r\n\r\n_i2a6914_i2a6931\r\n\r\n_i2a6932_i2a6934\r\n\r\n_i2a6935_i2a6936\r\n\r\n_i2a6937_i2a6940\r\n\r\n_i2a6941_i2a6858

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.