•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусаа бэлэглэх өдрийг ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр анги ЦССҮТ-тэй хамтран тэмдэглэв

    “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” уламжлалт арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж хамтран ажилладаг юм.  Тэдний нэг бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд.

    \r\n

    Өнөөдөр тохиосон уг ээлжит арга хэмжээг ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр анги ЦССҮТ-тэй хамтран тэмдэглэж, 40 гаруй албан хаагч нь цусаа бэлэглэлээ. Тус ангийн захирагч бөгөөд Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав “Манай ангийн хамт олон ЦССҮТ-ийн үйл ажиллагааг дэмжиж цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлст хамтран ажиллах уриалга гаргасан юм. Цаашид ч сайн үйлсийг дэмжин ажиллах болно”гэлээ.

    \r\n

    Үйл ажиллагааны хүрээнд  донор Б.Түмэнжаргалыг “Мөнгөн донор”, донор Ш.Цогтхишигийг “Хүрэл донор”-оор тус тус өргөмжилж, “Бахархал -10” тэмдгээр донор Б.Ганпүрэв, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Намжилмаа, “Бахархал-30” тэмдгээр донор Д.Эрдэнэбат нарын тус тус шагнаж урамшуулав.

    \r\n

    zaki6-4

    \r\n

    zaki6-42

    \r\n

    6-4-6

    \r\n

    6-4donor3

    \r\n

    6-4-donor2

    \r\n

    6-4-donor

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.