•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Гемофили өвчний лабораторийн оношилгоо болон эмчилгээний хяналт” сэдэвт Олон улсын сургалт болж байна

    Өнөөдөр ЦССҮТ-д “Гемофили өвчний лабораторийн оношилгоо болон эмчилгээний хяналт” сэдэвт Олон улсын сургалт эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх уг сургалтад Украин улсын Шинжлэх ухааны академийн цусны эмгэг, цус сэлбэлтийн институтын ахлах судлаач доктор Валери Красивска “Гемофили өвчний оношилгоо ба эмчилгээний хяналт” сэдэвт лекц уншиж, лабораторийн дадлагыг удирдан явуулж байна. ЦССҮТ-ийн бүлэгнэлтийн шинжилгээний чанарыг сайжруулах зорилготой уг сургалтын ач холбогдол нь эмч мэргэжилтнүүдэд лабораторийн шинжилгээ хийх онолын болоод практик мэдлэг олгоход оршино.\r\nСургалтаар цус бүлэгнэлтийн 8,9 дүгээр фактор, эдгээр факторуудын эсрэг үүссэн ингибитор тодруулах шинжилгээг хэрхэн хийх талаар дадлагын ажил хийгдлээ.\r\nЭнэхүү сургалт нь Гемофили өвчний лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа тус төвийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг ажлын байранд дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм.

    \r\n

    russiarussia2russia-teacher

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.