•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, эмнэлзүйн зохистой хэрэглээний хяналт, үнэлгээ” сэдэвт сургалт болж байна

    Өнөөдөр “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, эмнэлзүйн зохистой хэрэглээний хяналт, үнэлгээ” сэдэвт чанарын албаны дарга, чанарын менежерүүдэд зориулсан  сургалт ЦССҮТ-д болж байна.\r\nСургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үдээс өмнө ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр “ДЭМБ-аас цусны аюулгүй байдлыг хангах талаар дэвшүүлсэн стратеги, олон улсын чиг хандлага”, “Монгол Улсын Цусны албаны үйл ажиллагааны ололт амжилт” сэдэвт лекц уншсан бол ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, “ЭМСХХ-5″ төслийн дотоодын зөвлөх Т.Алимаа “Чанарын удирдлагын тогтолцоо”, “Баримт бичгийн тогтолцоо, хяналт тавих нь” сэдэвт лекцүүдийг тус тус уншив.\r\nҮдээс хойш “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн дотоодын зөвлөх Д.Улаанхүү, Б.Баясгалантай, ЦССҮТ-ийн албаны дарга Т.Алимаа нар лекц уншина. Өнөөдрийн сургалт асуулт, хариултаар өндөрлөнө.

    \r\n

    sur0529999sur05299sur-0529

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.