•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ “БИД ҮЛГЭРЛЭЕ” өдөрлөгийг “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар зохион байгуулав

    ДЭМБ-аас жил бүрийн 05 сарын 05-ны өдрийг Дэлхийн эмч, эмнэлгийн ажилтан нарын “Гар угаах өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Гарын эрүүл ахуйг сахиснаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, ялангуяа цусан үжлээс сэргийлэх боломжтой” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.\r\n\r\nЭнэхүү өдрийг тохиолдуулан 2018 оны 05 сарын 03-05 сарын 04-ны өдрүүдэд ЦССҮТ нь “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар “БИД ҮЛГЭРЛЭЕ” өдөрлөгийн арга хэмжээг 2 чиглэлээр зохион байгууллаа.\r\n

      \r\n
    1. Ард иргэд, доноруудад гарын эрүүл ахуйн мэдлэг олгох чиглэлээр:
    2. \r\n

    \r\n2018 оны 05 сарын 03-ны өдөр “Дүнжингарав” худалдааны төв дэх “Нийслэлийн нэг цэг”-ийн үйлчилгээний газар Цус цуглуулах төв шинээр нээгдлээ. ЦССҮТ энэхүү үйл ажиллагаатай уялдуулан “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар “БИД ҮЛГЭРЛЭЕ” өдөрлөгийн  нээлтийг хийв.  “Нийслэлийн нэг цэг”-ийн үйлчилгээний газраар үйлчлүүлж буй иргэд, төвөөр үйлчлүүлж буй донорууд, Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүд нийт 1000 гаруй иргэдэд  “Гарын эрүүл ахуй”, “Гар угаалт, халдваргүйжүүлэлт”, “Гараа хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгчдэд зориулсан гарын авлага, брошур бэлтгэн тарааж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гар угаах 5 мөч заалтыг танилцуулан зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.\r\n\r\n2. Төвийн эмч ажиллагсдын мэдлэг, дадал, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор:\r\n\r\nАжлын байран дахь дадлага сургалтыг нийт  эмч, ажилтнуудад зохион байгууллаа.\r\n\r\ngar-ugaahgar-ugaah-5gar-ugaah2gar-ugaah3\r\n\r\ngar-ugaah6garugaax

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.