•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Дүнжингарав” Цус цуглуулах төвийн нээлт боллоо

    Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 3-нд нийслэлчүүдийн сайн мэдэх “Дүнжингарав” худалдааны төв дэх “Нийслэлийн нэг цэг”-ийн үйлчилгээ урд өмнөх өдрүүдээсээ хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Дүнжингарав” Цус цуглуулах төвийн нээлт болж нийслэлчүүд олноороо хүрэлцэн ирсэн учраас огт өөр уур амьсгалтай байв.\r\n”Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёрдахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа бөгөөд дээрх арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөллөөс гадна JCI капитал, Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн байлаа.\r\nЭнэхүү өдрийн хүрээнд “Алтан донор” цол тэмдгээр донор Д.Дашням, “Мөнгөн донор” цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, “Хүрэл донор” цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. Мөн “Бахархал-40”” тэмдгээр донор Ж.Даваадагва, “Бахархал-30” тэмдгээр донор Г.Энхчимэг, “”Бахархал-20 тэмдгээр донор Ж.Гэрэлт-Од, “Бахархал-10” тэмдгээр донор Ц.Энх-Амгалан нарыг тус тус шагнав. Түүнчлэн МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн шагналыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Түвшинжаргалд, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалийг JCI капитал байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, “Нүүдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх нарт тус тус хүртээв.\r\n“Дүнжингарав” цус цуглуулах төвийн тохижилтыг JCI капитал байгууллагын дэмжлэгээр хийж гүйцэтгэжээ.\r\n\r\n5-3-4\r\n\r\n5-3-6-copy\r\n\r\n5-3-5-copy\r\n\r\n5-3-7-copy5-3-8-copy\r\n\r\n5-3-3\r\n\r\n \r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.