•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Цусны албаны чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт Үндэсний семинар болж байна

    ЦССҮТ-д  “Цусны албаны чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт Үндэсний семинар болж байна. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийн хүрээнд зохиогдож буй уг семинарын зорилго нь Цусны албаны үйл ажиллагаанд сүүлийн жилүүдэд шинээр нэвтрүүлж нутагшуулж байгаа технологи, ололт дэвшлийг нэгтгэн дүгнэж, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, хөгжүүлэхийн ач холбогдлыг хэлэлцэн, 2018 оны зорилго, зорилтоо тодорхойлоход оршиж байгаа аж.\r\n\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр сургалт семинарыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын төрөөс баримтлах бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд ЦССҮТ болон цусны 26 салбар төвийн барилга байгууламж, техник технологи,  тоног төхөөрөмж сайжирч, хүний нөөцийн хувьд бэлтгэгдээд байна. Цаашид бид Азидаа тэргүүлэгч орнуудын жишигт хүрэх зорилготой ажиллаж байна” гэлээ. Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар (ЭТГ)-ын дарга М.Баттүвшин хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-аас Цусны албанд анхаарал тавьж ирсэн. Цаашид ч энэхүү албыг улам хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, олон улсын магадлан итгэмжлэл авахад нь илүү анхаарах болно” хэмээн тэмдэглэсэн юм. Үндэсний семинарт ЦССҮТ-ийн удирдлага, хамт олноос гадна ЭМЯ-ны ЭТГ-ын дарга М.Баттүвшин, мэргэжилтэн А.Бархас, ЭМСХХ-5 төслийн дотоодын зөвлөх Т.Алимаа, Д.Улаанхүү, А.Баяр, Б.Баясгалантай, тус төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар оролцож байна. Семинар хоёр өдөр үргэлжилнэ.\r\n\r\n_i2a5241_i2a5237\r\n\r\n_i2a5249\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.