•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Монголын донорын холбоо, ЦССҮТ хамтын ажиллагааныхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв

    ЦССҮТ бодлого, зорилтоо хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог чухалчилж үздэг. Энэ хүрээнд Монголын донорын холбоо (МДХ) 2017 онд ЦССҮТ-тэй албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилласан юм. Тус холбооны гишүүн нийт 30 ахмад донор сайн дураараа ЦССҮТ-ийн нэг, хоёрдугаар байранд угтах, үдэх үйлчилгээнд өдөр бүр туслахаас гадна донорын сургалт сурталчилгаа, явуулын цус цуглуулах үйл ажиллагаанд ч идэвхтэй хамрагддаг. Мөн донорын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ЦССҮТ-тэй хамтарч ажилладаг. Өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 16-нд МДХ-ны удирдлагууд , ахмад донорууд ЦССҮТ-д хүрэлцэн  ирж гэрээний дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.\r\n\r\nМДХ-ны гүйцэтгэх захирал Б.Мандах гэрээний биелэлтийн тайлан тавьж холбооныхоо гишүүн ахмад доноруудынхаа асуултад хариулсан юм. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улсын цусны албаны хөгжилд МДХ, ахмад доноруудын гүйцэтгэж байгаа үүрэг их. Олон улсын жишгээр манай ахмад донорууд ЦССҮТ-ийн зорилго, үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ажилладагт баярлаж явдаг” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн 2017 онд ЦССҮТ-өөс хийж хэрэгжүүлсэн гол ажлуудаасаа дурдаж, харилцан ярилцлаа. Тайлангийн үеэр талууд хамтын ажиллагааныхаа үр дүнд сэтгэл өндөр байгаагаа харилцан илэрхийлж хамтран ажиллах  гэрээгээ сунгахаар болов.\r\n\r\n_i2a4525\r\n\r\n_i2a4538\r\n\r\n_i2a4530

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.