•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Архангай аймгийн Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөл, Чанарын албатай хамтран сургалт зохион байгуулав

    Архангай аймгийн Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөл, Чанарын албатай хамтран Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд болон багийн бага эмч нарт зориулж “Донороо хэрхэн сонгох вэ, “Цус цуглуулах, цуглуулсан цусанд халдвар илрүүлэх шинжилгээ хийх нь”, “Хувийн болон биологийн тохироо, цусны бүлэг тодорхойлох аргачлал”, “Цус цусан бүтээгдэхүүн сонгох, захиалах, сэлбэхэд анхаарах зүйл”, “Орны дэргэдэх сэлбэлт, өвчтөнийг танин тодруулга хийх, цус цусан бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэхэд анхаарах зүйл зэрэг “ДОНОРООС-ЦУС СЭЛБЭЛТ” хүртэлх хяналтын эгзэгтэй асуудлаар сургалт хийлээ. Ажлын байрны дадлагажуулах сургалтыг гардан үйлдлээр хийж заавар зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй чухал ач холбогдолтой боллоо хэмээн сургалтад хамрагдсан эмч мэргэжилтнүүд өндөр үнэлэв. Сургалтанд  нийт 17 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.\r\n\r\nСургалтыг Цусны салбар төвийн эмч Э.Энхмаа, технолгич сувилагч Б.Алтанцэцэг, С.Батсүх нар 2018 оны 3 сарын 5-нд зохион байгуулав. Мөн “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулж 3 дугаар сарын 2-нд  явуулын хэлбэрээр цус цуглуулав.\r\n\r\narkhangai-1arkhangai-6

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.