•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Хүүхдүүдийн бүтээл “Сар бүрийн 3”-ны өдрийн арга хэмжээг чимлээ

    Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 2-нд ЦССҮТ-д боллоо. Энэ удаагийн арга хэмжээг Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо ивээн тэтгэгчээр оролцож доноруудад гарын бэлэг гардууллаа. Мөн Монголын ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбоо дэмжиж ажилласан юм. ЦССҮТ-ийн хурлын танхимд дэлгэгдсэн дунд сургуулийн сурагчдын зурсан зураг, эссе бичлэгийн  бичил үзэсгэлэн нь тус холбооны зохион байгуулсан ажлын үр дүн аж. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 48 дугаар сургууль болон “Оюунлаг “дунд сургуулийн 5-6 дугаар ангийн бяцхан сурагчдын дунд зарласан “Цусаа бэлэглэхийн ач холбогдол” сэдэвт уран зураг болоод эссе бичлэгийн уралдаанд эхний 10 байранд шалгарсан бүтээлүүд юм.\r\n\r\nЭнэхүү өдрийн хүрээнд ЦССҮТ болон МСБХ  сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.\r\n\r\nМөн  “Хүрэл донор” цол тэмдгээр донор Р.Энхчимэг, “Бахархал 10” тэмдгээр донор Б.Насандулам, Ё.Алимаа, М.Мөнхчимэг, Д.Эрдэнэ-Очир, “Бахархал 20” тэмдгээр донор Б.Манлайбаатар, Я.Алтан-Од, Б.Мөнх-Оргил, “Бахархал 30” тэмдгээр донор Э.Мягмардорж, Э.Ариунбат, Н.Лхажий, Д.Эрдэнэбат, “Бахархал 40” тэмдгээр донор С.Хүрэлбаатар, Д.Цэнгэлбаяр нарыг тус тус шагнаж алдаршуулав. Түүнчлэн МСБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, Ерөнхий боловсролыг дунд сургуулиудын багш нарын холбооны тэргүүн Р.Батхуяг нар МУЗН-ийн “Шилдэг залуу” алтан медалийн эзэн боллоо.\r\n\r\n \r\n\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллах байгууллагын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад талархаж буйгаа илэрхийлэв\r\n\r\n_i2a4426\r\n\r\n \r\n\r\nМСБХ-ны менежер С.Бямбажав: Сагсан бөмбөгчид сайн үйлсийн аянд нэгдсэндээ үргэлж бахархдаг\r\n\r\n_i2a4395\r\n\r\n \r\n\r\nХХБ-ны Маркетингийн газрын захирал Б.Баярмаа: ХХБ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЦССҮТ-тэй цаашид ч хамтран ажиллана\r\n\r\nimg_4491\r\n\r\n \r\n\r\nМСБХ-той хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа\r\n\r\nimg_4498\r\n\r\n \r\n\r\nЕрөнхий боловсролын дунд сургуулиудын  багш нарын холбооны тэргүүн Р.Батхуяг “Оюунлаг” сургуулийн авьяаслаг багш, сурагчдын хамт\r\n\r\n_i2a4371\r\n\r\n \r\n\r\nЭнд буй уран зургууд болоод эссе бичлэгүүд танд нэгийг бодогдуулна\r\n\r\n_i2a4357\r\n\r\n \r\n\r\n”Оюунлаг” сургуулийн 5а  ангийн сурагч М.Мөнхжин хайр энэрэл нь хүн хүндээ, шувуу шувуундаа, хонь хоньдоо цусаа бэлэглэх явдал хэмээн дүрсэлжээ\r\n\r\n_i2a4365\r\n\r\n_i2a4443\r\n\r\n \r\n\r\nӨнөөдөр цол тэмдгээ гардаж авсан ачтан донорууд\r\n\r\n_i2a4436\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.