•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ын нээлт ЦССҮТ-д боллоо

    Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийн хүрээнд 2018 оны 2 дугаар сарын 12-нд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг  өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ын нээлт ЦССҮТ-д боллоо.\r\n\r\n“ЭМСХХ-5” төслийн хэрэгжүүлэгч нь Эрүүл мэндийн яам бөгөөд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил”-ыг  “Монгол контент” ХХК ЦССҮТ, МУЗН зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.\r\n\r\nКампанит ажлын хүрээнд 8 сарын туршид сайн дурын, авлагагүй цусны донорын талаар мэдлэг олгох, ач холбогдлыг нь таниулах  сэтгүүлзүйн бүтээлүүдийг телевиз, сонин, мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр дамжуулж олон нийтэд хүргэх юм.\r\n\r\nНээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 4,5” төслийн зохицуулагч А.Мөнхтайван, менежер Р.Эрдэнэтунгалаг, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Улаанхүү, МУЗН-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван, “Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор болон ачтан доноруудын төлөөлөл оролцож, сэтгэлийн үгээ хэлэв. Мөн цусны донорын ач гавьяаг илтгэсэн, тэдний ачаар эдгэрч, дахин амьдралд хүрсэн хүмүүсийн чин сэтгэлийн баярласан сэтгэлийг  харуулсан нэвтрүүлгийг сонирхуулсан юм.\r\n\r\ncontent-neelt7\r\n\r\n \r\n\r\nЯ.Амаржаргал: Хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч цусны донорын ач тусыг ойлгуулахыг зорьж байна\r\n\r\nyam\r\n\r\n \r\n\r\nЖ.Алтантуяа: Иргэдэд цусны донорын талаар зөв ойлголт, мэдлэг өгөхөд энэхүү кампанит ажлын үр нөлөө их\r\n\r\n_i2a4088\r\n\r\n \r\n\r\nН.Эрдэнэбаяр: Цусны аюулгүй байдал, нөөцийн тал дээр онцгойлон анхаарч байна\r\n\r\ncontent-neelt8\r\n\r\ncontent-neelt6\r\n\r\n \r\n\r\nХүндэт донор Г.Улсболд: Миний эрүүл саруул, эрч хүчтэй, залуу байгаагийн учир шалтгаан нь цусаа бэлэглэдэгт оршино\r\n\r\ncontent-neelt4\r\n\r\n \r\n\r\nНийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч МҮОНТ шууд ярилцлага, сурвалжлага хийв\r\n\r\ncontent-neelt5\r\n\r\n \r\n\r\nЭ.Ганболор: Намайг энэхүү кампанит ажилдаа сонгосонд маш их баярлалаа. Залуусаа цусаа бэлэглээрэй, би ч бас бэлэглэнэ.\r\n\r\ncontent-neelt2\r\n\r\nneelt

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.