•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Алдартнууд “Сэтгэлийн 1000 донор-3” аянд нэгдлээ

    “СЭТГЭЛИЙН МЯНГАН ҮЙЛС” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага нь ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО, ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-тэй хамтран “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх уламжлалт өдрийн” хүрээнд  “СЭТГЭЛИЙН 1000 ДОНОР-3” аяны нээлтийг ЦССҮТ дээр амжилттай зохион байгууллаа.

    \r\n

    Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүн амын дунд донорын талаарх сургалт сурталчилгааг олон талт хэлбэрээр зохион явуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх, аюулгүй цусны нөөцийг нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой энэхүү аян нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаад бөгөөд бүтэн сарын турш үргэлжлэх юм.

    \r\n

    “Сэтгэлийн 1000 донор” аянг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарын үүсгэн байгуулсан “Хосбаатар” сан, “Аваргууд” Монголын чөлөөт бөхийн академи, “HANU” ХХК, “Өлзий намнан” ХХК дэмжин ажиллаж байна.

    \r\n

    Уг хүмүүнлэгийн арга хэмжээнд ҮСХ-ны дарга А.Ариунзаяа  оролцож талархалын үг хэлж, цусаа бэлэглэсэн юм. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон нарын спортын алдартнууд оролцлоо.

    \r\n

    Энэ өдөр “Бахархал 10” тэмдгээр донор Ш.Цэдэндамба, Г.Эрдэнэбат (Монгол Улсын гавьяат жүжигчин), “Бахархал 20” тэмдгээр донор Н.Мөнхбат, “Бахархал 30” тэмдгээр донор Ш.Пүрэвдорж, “Бахархал 40” тэмдгээр донор О.Оюунчимэг нарыг тус тус шагнаж,  “Хүрэл донор”-оор донор Г.Гантөмөр, Р.Батхүү нарыг өргөмжлөв. Мөн “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-ын тэргүүн Д.Ганзориг, гишүүн Д.Баярмаа, Д.Анхзаяа нарыг МУЗН-ийн Тэргүүний залуу алтан медалиар шагнав.

    \r\n

    Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг хүмүүнлэгийн үйлстнүүдийг ая дуугаараа мялаав

    \r\nset3\r\n\r\nХөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар: Тамирчин бид дусал усны үнэ цэнийг мэднэ. Түүнтэй адилхан дусал цусны ард эрдэнэт хүний амь нас байдагset4\r\n\r\n”Хүрэл донор”, “Бахархал 10, 20, 30, 40” тэмдгээр шагнагдсан донорууд маань урлаг, спортын алдартнуудын хамт\r\n\r\nset6\r\n\r\nМонгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат хүмүүнлэгийн үйлстэн донор билээ. Тэрбээр өнөөдөр “Бахархал 10” тэмдгээр шагнуулав\r\n\r\n2-erdene\r\n\r\nМУЗН-ийн Тэргүүний залуу алтан медаль хүртсэн Д.Ганзориг, Д.Баярмаа, Д.Анхзаяа нар\r\n\r\nset8\r\n\r\nСпортын алдартнууд  залууст хандаж цусаа бэлэглэхийн уриаллаа\r\n\r\nset9\r\n\r\nЗалуу дуучин Б.Солонго донорын эгнээнд нэгдэв\r\n\r\nset11\r\n\r\nҮндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа тэргүүтэй тус байгууллагын бүх газар, хэлтсийн ажилтнууд цусаа бэлэглэх үйлст идэвхтэй хамрагдав\r\n\r\nariunzaya\r\n\r\nset10\r\n\r\n \r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.