•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Өмнөговь аймгийн БОЭТ, Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтэн, сувилагчид ЦССҮТ-ийн туршлагатай танилцав

    Өмнөговь аймаг 2018 оныг орон нутгийнхаа хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн аж. Улмаар энэхүү зорилтынхоо хүрээнд  ЦССҮТ-ийн ажлын туршлагатай танилцах нэн шаардлага аймгийн эмч, сувилагч, чанарын ажилтнуудад байгаа талаар тодорхой хүсэлт тавьж, хамтран ажиллах санал гаргасан байна.\r\n\r\nЦССҮТ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтийг хүлээн авсны дагуу өнөөдөр буюу 2018 оны 1-р сарын 29-нд Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Чанарын албаны дарга, менежер, ахлах сувилагч, аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтэн, нийт 13 хүн ЦССҮТ-д хүрэлцэн ирэв. ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласанд талархаж, амжилт хүсээд байгууллагынхаа бодлого, үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлсэн технологиудаа танилцуулсан юм. Мөн ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа  Чанарын менежементийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн туршлагынхаа талаар мэдээлэл, танилцуулга хийв.\r\n\r\nДараа нь Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарын 13 төлөөлөл ЦССҮТ-ийн бүх тасаг, нэгжүүд, сүүлийн үед нэвтрүүлсэн технологиудтай танилцаж, сэтгэл маш өндөр байгаагаа илэрхийлэв.\r\n\r\numnugovi6umnugovi4\r\n\r\numnugovi5umnu\r\n\r\numnugovi3umnugovi2\r\n\r\numnugovi\r\n\r\n \r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.