•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Үйлчлүүлэгчдээ соронз мэт татах тав тухтай орчин бүхий “Сүхбаатар” цус цуглуулах төвийн нээлт болов

    ЦССҮТ 2016 онд Улсын 2 дугаар төв эмнэлгийн зүүн хойно дөрвөн давхар шинэ байранд шилжиж орсныг иргэд мэддэг болсон. Гэсэн хэдий ч хотын төвд оршдог хот, хөдөөгийн олон иргэдэд хэдийнэ танил хуучин байраа  “Сүхбаатар” цус цуглуулах төв болгон өөрчлөн засварлаж,  өнөөдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 26-нд нээлтээ хийлээ.\r\n\r\nТөвийн нийт ажилтнуудын хүсэл зорилго, их сэтгэл, зүтгэлийн үр дүнд өнгө төрхөө шинэчилсэн “Сүхбаатар” цус цуглуулах төвийн нээлтийн ажиллагаанд ЦССҮТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүдээс гадна МУНН-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Энхтайван, Монголын донорын холбооны ерөнхийлөгч М.Сосорбарам, гүйцэтгэх захирал Б.Мандах зэрэг холбогдох хүмүүс оролцсон юм. Мөн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат хүрэлцэн ирж баяр хүргэж амжилт хүсэв.\r\n\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Бид энэхүү байраа ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 10-аад жилийн дараа нөхөн засварлаж “Сүхбаатар” цус цуглуулах төв нэртэйгээр өнөөдөр нээлтээ хийж байна.  Үйлчүүлэгч нартаа  ая тухтай орчинг бүрдүүлэх нь бидний хувьд хамгийн чухал байдаг. Энэхүү төв маань тэр шаардлагыг хангасанд туйлаас баяртай байна. Энэ дашрамд донорт ээлтэй орчин бий болгох зорилтын хүрээнд биднийг дэмжиж ажилладаг МУЗН болон Монголын донорын холбооны сайн дурын идэвхтнүүдэд ЦССҮТ-ийн нийт ажилтнуудын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Нэг удаа цусаа өгсөн хүн дахиж ирэхээр тийм орчин бол бидний амжилтын нэгэн үндэс” гэлээ.\r\n\r\nМДХ-ны гүйцэтгэх захирал Б.Мандах: “Сүхбаатар” цус цуглуулах төв тохижилт, гэрэлтүүлэг, өргөтгөл, бас өнгө дизайны хувьд маш сайхан болжээ. Сэтгэл өндөр байна.\r\n\r\nХүндэт донор Х.Төмөрсүх: Би 17 настайдаа анх цусаа өгч байлаа. Тэр цагаас хойш 88 удаа цусаа өгсөн. Одоо бол сийвэнгийн донор. ЦССҮТ-ийн хуучин байрыг үнэхээр сайхан засч тохижуулжээ. Орж ирсэн хүмүүст халуун дулаан сэтгэгдэл төрүүлэх орчин болж чаджээ.\r\n\r\nХүндэт донор н. Ургамал: Өнөөдрийн нээлтийн арга хэмжээ аливаа зүйл дандаа дэвжиж дээшилж байдгийн нэгэн илэрхийлэл болж байна.\r\n\r\nsux5\r\n\r\nsux-neelt2\r\n\r\nsux-neelt3\r\n\r\nsux-neelt\r\n\r\nsux9\r\n\r\nsux8\r\n\r\nsux7\r\n\r\nsux10

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.