•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • С.Хаян: Нэгдүгээр бүлгийн цус бүх бүлэгт таардаг гэдэг буруу ташаа ойлголт

    Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Нэгдсэн лабораторийн тасгийн их эмч С.Хаянтай ярилцлаа.\r\n\r\nxayanЦусны талаар жирийн иргэдийн мэдлэг хомс. Өөрийнхөө цусны бүлгийг ч мэдэхгүй хүмүүс цөөнгүй. Тэгэхээр цусны бүтэц, бүлгийн талаар  эхлээд тодруулна уу?\r\n

    -Тийм ээ. Иргэд цус хүний биед ямар их үүрэгтэйг гадарладаг. Гэхдээ яг тодорхой мэдлэг багатай. Тухайлбал өөрийнхөө цусны бүлэг, улмаар эерэг үү, сөрөг үү зэрэг наад захын мэдлэг хомс байна. Цус хүний биеийн жингийн 5-9 хувийг эзлэх ба ойролцоогоор 5-5.5 литр орчим хэмжээтэй, зуурамтгай чанартай шингэн бөгөөд улаан эс, цагаан эс, ялтаст эс, сийвэн гэсэн хэсгээс бүрэлддэг. Цусны бүлэг нь эцэг, эхээс удамшиж, хүний арьс өнгө, хүйс, наснаас хамаарахгүйгээс гадна насан туршид өөрчлөгддөггүй.

    \r\n

    Одоогийн байдлаар Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь хүний цусны бүлгийн нийт 35 төрлийн системийг тодорхойлсон бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь ABO ба RhD эсрэг төрөгч (антиген)-өөр тодорхойлогдох системүүд юм. Одоо дэлхий нийтэд энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O бүлэг үү, харин төлөв нь эерэг үү (RhD+), сөрөг үү (RhD-) гэдгийг тогтооно.

    \r\n

    -Иргэдийн хувьд хүний цус дөрвөн бүлэгт хуваагддаг л гэж ойлгодог шүү дээ?

    \r\n

    -Өмнө нь бид цусны бүлгийг I, II, III, IV гэж нэрлэдэг байсан. Энэ нэршлийг одоо дэлхий нийтэд хэрэглэхээ нэгэнт больсон тул энд дүйцүүлэн дурдах нь илүүц юм. Арай товч тайлбарлавал хүний цусны ABO бүлэг тухайн хүний цусны улаан эс дээр байгаа А, В эсрэгтөрөгч дангаараа байна уу эсвэл хоёулаа байна уу эсвэл бүр огт байхгүй байна уу гэдгээр тодорхойлогдоно. Энэ нь таны цусны улаанэсэд зөвхөн А эсрэгтөрөгч байгаа бол таны цусны бүлэг А, улаан эсэд зөвхөн В эсрэгтөрөгч байгаа бол таны цусны бүлэг В, харин улаан эсэд А, В эсрэгтөрөгч хоёул байгаа бол таны цусны бүлэг AB, улаан эс дээр А,В хоёул байхгүй бол таны цусны бүлэг О гэж тодорхойлогдоно гэсэн үг юм.

    \r\n

    Манай улсын хэмжээнд ямар бүлгийн цустай хүн зонхилох хувийг эзлэж байна вэ?

    \r\n

    -Манай улсын хүн амын дунд хийсэн судалгаагаар О бүлэгтэй хүн 38,8 хувь, A бүлэгтэй хүн 23,1, B бүлэгтэй хүн 30,2 хувь, АВ бүлэгтэй 7,9 хувь байна. Ард иргэдийн дунд нэгдүгээр бүлгийн цусыг донор цус, сайн цус, бүх бүлэгт таардаг гэсэн буруу ойлголт байдаг. Орчин үед бол тухайн бүлгийн цусыг тухайн ижил бүлгийн цустай хүнд сэлбэдэг болсон. Зөвхөн яаралтай буюу амь нас эрсдэлд орсон үед, тухайн бүлгийн цус хүрэлцээгүй үед ялангуяа хөдөө орон нутагт О бүлгийн цусыг сэлбэх тохиолдол бий. Энэ нь маш ховор ч гэсэн байсаар байна. Сайн цус гэдгийг гол нь ямар нэгэн халдваргүй, эмчилгээнд тохирсон цус  гэж ойлгож болно. Ямар бүлэг нь хамаагүй.

    \r\n

    -Тэгвэл шинэ нэршлээр цусны бүлгийг хэрхэн ялгаж тодорхойлдог юм бэ?

    \r\n

    -Дээр дурдсан Резус (Rh) системийн эсрэг төрөгчид нь улаан эсийн эсрэг төрөгчдийн доторх биеэ даасан нэг бүлэг бөгөөд эмчилгээний ач холбогдлоороо цусны АВО бүлгийн эсрэг төрөгчдийн дараа ордог. Таны улаан эсийн гадаргуу дээр Резус Д эсрэгтөрөгч байгаа бол та Резус Д эерэг (RhD+), Д эсрэгтөрөгч байхгүй бол та Резус Д сөрөг (RhD-) бүлгийн цустай байна. Энэхүү Резус Д бүлгийг ABO бүлэгтэй заавал хамт тодорхойлдог. Тэгэхээр энэ хоёр системээр авч үзвэл нийт найман төрлийн цусны бүлэгтэй хүмүүс байдаг. Үүнд: А(RhD+), А(RhD-), В(RhD+), В(RhD-), АВ(RhD+), АВ(RhD-), О(RhD+), О(RhD-) гэсэн бүлгүүд байна.

    \r\n

    -Эдгээр бүлгүүд хоорондоо хэрхэн тохирдог юм бэ. Харшлах бүлгүүд гэж байдаг уу?

    \r\n

    -Цус сэлбэлтийн дараахь хүндрэлийн 50 хувь, нярайн цус задрах өвчний 80 хувийг Резус Д бүлэг тохироогүйгээс үүсдэг гэж тогтоосон байдаг. Монголын хүн амын дундах Резус Д бүлгийн тархалтыг авч үзвэл Резус Д эерэг цуст хүн 99,1 хувь, Резус Д сөрөг цустай хүн 0,9 хувь байна. Тэгэхээр Резус Д сөрөг бүлгийн цустай хүн ховор байдаг тул ховор бүлгийн цус гэж нэрлэдэг.

    \r\n

    Хэрэв цус сэлбүүлэх хүн Резус Д сөрөг цустай бол сэлбэх цус цусан бүтээгдэхүүн нь Резус Д сөрөг байх ба Резус Д эерэг цус сэлбэж болохгүй. Ялангуяа төрөх насны эмэгтэйчүүдийн хувьд энэ нь чухал ач холбогдолтой. Хэрэв жирэмсэн эх Резус Д сөрөг цустай бол эмчийн зааврын дагуу Резус Д бүлэг ба түүний түвшинг /титр/ тодорхойлох шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр Резус Д бүлгийн үл тохиролтой цус сэлбэлтээс үүдэлтэй урвал хүндрэл, нярайн цус задрах өвчнөөс сэргийлж болно. Нярайн цус задрах өвчин нь эх, ургийн Резус Д бүлгийн үл тохирлоос үүсдэг ба тодруулбал ургийн, эцгээсээ удамшсан, улаан эсийн эсрэгтөрөгчид эх нь мэдрэгжин өвөрмөц эсрэ гбие үүсгэж, үүссэн эсрэг бие нь эхсээр дамжин ургийн биед нэвтэрч улаан эсийг задалж, улмаар нярайн цус задрах өвчин үүсдэг. Линк

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.