•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусаа бэлэглэх Үндэсний өдрийн нээлт ЦССҮТ-ийг доргиолоо

    Үндэсний цусаа бэлэглэх өдөр өнөөдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 3-нд тохиолоо. Энэхүү уламжлалт үйл ажиллагааг Цус сэлбэлт судлалын үндэсний төв “JCI Монгол” байгууллагатай хамтран “Амьдрал бэлэглэе” уриан дор  зохион байгуулав.\r\n\r\nҮндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд ачтан доноруудаа алдаршуулахаас гадна хоёр байгууллагын хооронд  2018 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.\r\n\r\n“Бахархал 10” тэмдгээр донор П.Лхагвасүрэн, Н.Батцэцэг, Х.Ганбаатар, Б.Эрдэнэтуяа, С.Нямдаваа, Э.Ловонжунай, Ж.Отгонсүрэн, Н.Энхтуул, Н.Эрдэнэбат, Г.Батбаяр, “Бахархал 20” тэмдгээр донор Н.Баяраа, Н.Баяр, Ц.Оюундэлгэр, С.Баасанбат, А.Гантулга, “Бахархал 30” тэмдгээр донор Ч.Өлзийсайхан, Х.Мядагмаа, Э.Ганчулуун, Г.Хулан, Н.Амаржаргал, “Бахархал 40” тэмдгээр С.Мөнхнасан, О.Мөнхцэцэг, Б.Долгормаа, Д.Сарантуяа нарыг тус тус шагналаа.\r\n\r\nЦССҮТ-ийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжиж ажилладаг бөгөөд тэдний нэг нь “JCI Монгол” юм. ЦССҮТ тус байгууллагатай 9 дэх жилдээ хамтран ажиллаж байна.\r\n\r\n \r\n\r\nҮндэсний өдрийн нээлт эхэллээ\r\n\r\nneelt\r\n\r\nХэвлэл мэдээллийнхэн донорын үйлсийг дэмжиж ЦССҮТ-тэй байнга хамтран ажилладаг\r\n\r\n1-3-12\r\n\r\nЭнэ өдөр ачтан доноруудаа “Бахархал 10”, “Бахархал 20”, “Бахархал 30”, “Бахархал 40” тэмдгээр шагнаж алдаршууллаа\r\n\r\n1-3-11\r\n\r\n2018 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэлээ (баруун гараас ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр, JCI Капитал салбар байгууллагын ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн)\r\n\r\n1-3-10\r\n\r\nБид  сайн үйлсийнхэн\r\n\r\n1-3-8\r\n\r\nУлсын арслан Р.Пүрэвдагва, Хөдөлмөрийн баатар, Дэлхийн аварга С.Батцэцэг нар JCI Монгол байгууллагынхантай хамт “патиардуулав”\r\n\r\n1-3-9\r\n\r\nСХД-ийн ОБХ-ийн 50 гаруй албан хаагч цусаа бэлэглэв. Тэд “Хүний амийг аврах нь онцгой байдлын албаныхны үндсэн үүрэг” гэлээ\r\n\r\nsongino\r\n\r\nСХД-ийн Улаан загалмайчуудын “арми десант буулгав”\r\n\r\n1-3-7\r\n\r\nJCI Капитал салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн\r\n\r\nsandag\r\n\r\nУлсын залуу арслан Р.Пүрэвдагва Цусаа бэлэглэх Үндэсний өдөрт нэгдлээ\r\n\r\n1-3-5\r\n\r\nАвьяаслаг жүжигчин Анхаа залуустаа хандаж цусаа бэлэглэхийг уриаллаа\r\n\r\n1-3-6\r\n\r\nЭнэ өдрийн уур амьсгалыг үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ?\r\n\r\n1-3-3\r\n\r\n(Баруун гараас) JCI Капитал салбар байгууллагын 2018 оны  ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, JCI Монгол байгууллагын 2018 оны Үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр, 2018 оны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Дамдинцэрэн нар цусаа хандивлаж сайн үйлсэд уриаллаа….\r\n\r\n1-3-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.