•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Цусны донорын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    0001ЦССҮТ 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион явуулж эхэлсэн юм.

    \r\n

    Энэхүү өдрийнхөө хүрээнд санаачлага гаргаж цусны донорын эгнээг өргөжүүлэх, тэднийг алдаршуулах зорилгоор жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг  “Цусны донорын өдөр” болгож буйгаа зарлалаа. Нэг ёсондоо ЦССҮТ-ийн жил бүр  тэмдэглэх уламжлалт ажил нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Жил бүрийн  6 дугаар сарын 14-нд “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог бол манай улсын хувьд анх удаа ийм өдөртэй болж байгаа юм.

    \r\n

    Энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй 3 донорыг “Хүрэл донор”, 100-гаас дээш өгөлттэй 1 донорыг “ Мөнгөн донор”, 150-иас дээш өгөлттэй 1 донорыг  “Алтан донор”-оор тус, тус өргөмжилж алдаршуулав.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.