•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Багануурт Цусны салбар төвийн нээлт боллоо

    baganuur

    \r\n

    Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Цусны салбар төв шинэчлэгдэн, 2017 оны 1 дүгээр сарын 17-нд нээлтээ хийлээ. Тус салбар төвийн байрыг шинэчлэн засварлаж, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон учраас олон төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эмнэлгүүдийг хангах боломжтой болж байгаа аж. Уг нээлтийн арга хэмжээнд ЭМСХХ-ийн захирал А.Мөнхтайван, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн н.Оюунчимэг, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Энхбаяр, эмч, мэргэжилтнүүд болон Хүндэт донорууд оролцлоо.

    \r\n

    ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төрийн бодлогын хэмжээнд цусны аюулгүй байдал, нөөцийг бүрдүүлэх чиглэл дээр томоохон арга хэмжээ авч байгаагаагийн нэг нь өнөөдөр нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануурт болж буй Цусны салбар төвийн нээлтийн ажиллагаа юм. Аливаа технологийг суурилуулна гэдэг зөвхөн тоног төхөөрөмжөөр зогсохгүй зориулалтын байр, хүний нөөц хэрэгтэй байдаг. Багануур дүүрэгт Цусны салбар төвийн барилгын засварыг зориулалтын дагуу гүйцэтгэсэн байна. Салбар төв маань цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх гээд иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан” хэмээн онцоллоо. Тэрбээр мөн уг тоног төхөөрөмжийн гол ач холбогдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд яг өнөөдөр хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжтэй ижил гэж тодорхойллоо.

    \r\n

    Н. Эрдэнэбаяр захирал цааш нь ярихдаа “Өмнө нь зарим аймаг орон нутагт цус хадгалах хөргөгч, хөлдөөгч нь зориулалтын биш байсан. Ахуйн хэрэглээний гэсэн үг л дээ. Тэгвэл Багануур дүүргийн Цусны салбар төв болон нийт Цусны салбар төвүүд зориулалтын хөргөгч, хөлдөөгчтэй болсноор цус хадгалалтын хүчин чадал нэмэгдэж байгаа юм. Хоёрдугаарт, хадгалалтын хугацаа уртсах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, сийвэнгийн төрлийн бүтгээдэхүүнийг -80 градуст хадгалдаг болсноор дэлхийн жишгээр 5 хүртэлх жил хадгалах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо сийвэнгийн нөөцөө нэмэгдүүлэх, болзошгүй гамшигийн үед шаардлагатай нөөцөө бүрдүүлэх тал дээр томоохон алхам болж байна. Багануур дүүрэгт цусны салбар төв байгуулах энэхүү хөтөлбөр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас дэмжиж байгаа хөтөлбөрийн үр дүн гэсэн үг. Мэдээж хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ” гэлээ.

    \r\n

    ЦССҮТ-ийн хувьд хүний нөөцийг сургах асуудал дээр онцгой анхаарч байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах, ажлын байрны шавь сургалтуудыг хийж байгаа аж. Багануур дүүргийн цусны салбар төвийн үйл ажиллагааг ЦССҮТ-өөс мэргэжил, аргазүйн хувьд байнга дэмжиж ажиллах гэнэ.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.