•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЭМСХХ-5 төслийн хүрээнд “Монгол контент” ХХК сургалт зохион байгуулж байна

    “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, халдварын сэргийлэлт, хяналтын ажилд хэвлэл мэдээллийг оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт ЦССҮТ-д эхэллээ. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”  (ЭМСХХ-5) төслийн хүрээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажилд хамтран оролцогч байгууллага, ажилтнуудын мэдээлэл, харилцааны мэдлэг, ойлголт, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд “Монгол контент” ХХК-ийн менежер Б.Ариунбилэг, дизайнер Б.Анхбаяр, сэтгүүлч А.Ихсанаа болон ЭМСХХ-5 төслийн зөвлөх Г.Уранчимэг нар сургалт хийж, харилцан ярилцаж байна.\r\n\r\nСургалтаар “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэлт, сурталчилгааны шинэлэг аргууд”, “Сошиал хуудас хөтлөх тухай”, “Өнгө дизайны нөлөөлөл”, “Мэдээлэл харилцааны онол, загварууд, тэдгээрийн сайн дураар цусаа бэлэглэх зан үйлтэй харилцан хамаарал”, “Мэдээлэл харилцааны мессеж боловсруулах нь”, “Хэвлэлийн мэдээ бэлтгэхдээ анхаарах зүйлс” зэрэг сонирхолтой сэдвээр үргэлжилж байна.\r\n\r\nЭМСХХ-5 төслийн хүрээнд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Монгол контент” ХХК-ийг сонгон шалгаруулж, хамтран ажиллаж байгаа юм.\r\n\r\nmonconsur4\r\n\r\nmonconsur3\r\n\r\nmongolcon-surgalt2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.