•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сувилагчдад зориулсан сургалт амжилттай өндөрлөв

    “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сувилагчдад зориулсан 2 өдрийн сургалт ЦССҮТ-д  амжилттай  өндөрлөлөө.\r\n\r\nЭмнэлгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цус сэлбэх ажиллагаанд оролцдог сувилагчдад цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар шинэ мэдлэг  олгох зорилготой уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төв ба дүүргийн эмнэлгүүд, амаржих газрууд, 21 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нийт 46 сувилагч хамрагдаж “Цусны эмнэлзүйн хэрэглээ, хэрэгцээ”, “Аюулгүй сэлбэлтийн талаарх өвчтөний орны дэргэдэх үйл ажиллагаа”, “Аюулгүй сэлбэлтийн зохион байгуулалтын зарим асуудал”, “Онцгой байдлын үеийн эмнэлзүйн цус сэлбэлтүүд” зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдлэгээ дээшлүүлсэн юм.\r\n\r\nСургалтад оролцогсод  ЦССҮТ-ийн шинэ техник, технологиудтай танилцаж, төвийн эмч, мэргэжилтнүүдтэй сонирхсон сэдвээрээ ярилцлаа.\r\n\r\n159\r\n\r\n_i2a3109

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.