•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Сувилагчдад зориулсан сургалт болж байна

    Өнөөдөр буюу 2017 оны 12-р сарын 18-нд ЦССҮТ-д “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сувилагчдад зориулсан сургалт эхэллээ.\r\n\r\nЭмнэлгийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны цус сэлбэх ажиллагаанд оролцдог сувилагчдад цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар шинэ мэдлэг олгож, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өвчтөний хяналтын тогтолцоог хөгжүүлэх, баримтжуулалтыг сайжруулах хандлага, ур чадвар, дадлыг олгох зорилготой уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төв ба дүүргийн эмнэлгүүд, амаржих газрууд, 21 аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ), Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн нийт 46 сувилагч хамрагдаж “Цусны эмнэлзүйн хэрэглээ, хэрэгцээ”, “Аюулгүй сэлбэлтийн талаарх өвчтөний орны дэргэдэх үйл ажиллагаа”, “Аюулгүй сэлбэлтийн зохион байгуулалтын зарим асуудал”, “Онцгой байдлын үеийн эмнэлзүйн цус сэлбэлтүүд” зэрэг сэдвүүдийн хүрээнд онолын болоод практик мэдлэгээ дээшлүүлнэ. Сургалт үргэлжилж байна.\r\n\r\n2017-12-18-sur\r\n\r\n2017-12-18-sur2\r\n\r\n2017-12-18-sur3

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.