•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулав

    2017 оны 12 дугаар сарын 10-ны ням гарагт ЦССҮТ-д Нээлттэй хаалганы өдөр амжилттай зохиогдож өндөрлөлөө.  Цусаа бэлэглэх хүсэл эрмэлзэлтэй ч ажлын өдрүүдэд хүрэлцэн ирж амжихгүй хүмүүст боломж олгох үүднээс амралтын өдрийг сонгожээ. Энэ удаагийн Нээлттэй хаалганы өдрийг JCI капитал ТББ, “Глобал шейперс Улаанбаатар” Олон улсын байгууллагын санаачилгаар зохион байгуулсан юм.\r\nJCI Капитал ТББ-ын ерөнхийлөгч С.Батмөнх хэлсэн үгэндээ “Манай байгууллага олон талт үйл ажиллагаа явуулдаг. Түүний нэг нь нийгэмд хандсан сайн үйлсийн аян буюу “Амьдрал бэлэглэе” төсөл маань юм. Энэхүү төслийнхөө хүрээнд өнөөдөр ЦССҮТ-тэй хамтарч цусаа бэлэглэх Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Ер нь бид ЦССҮТ-тэй 8 дахь жилдээ хамтран ажиллаж, цусаа бэлэглэх нь үнэхээр сайхан үйлс гэдэг уриалга дэвшүүлж ажилладаг” гэлээ.\r\nЭнэхүү өдрийн хүрээнд цусны донорын талаар мэдээлэл өгөхөөс гадна төвийн үйл ажиллагаа болон шинэ технологиудыг танилцуулж, цусны бүлгийг үнэгүй тодорхойлж өглөө.\r\n\r\nneelttei3\r\n\r\nneelttei2\r\n\r\nneelttei-xaalga

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.