•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Б.Золгэрэл нарын илтгэл шалгарч, шүүгчээр ажилласан доктор Б.Дамдиндорж сэтгэл маш өндөр байгаагаа илэрхийлэв

    “Монгол Улсын цусны албаны өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний XIV бага хурал өнөөдөр ЦССҮТ-д амжилттай болж өндөрлөлөө. Шилдэг илтгэлийн уралдаанд ЦССҮТ-ийн эмч,  мэргэжилтнүүдээс гадна АШУҮИС-ийн багш, доктор, профессорууд оролцож сүүлийн үеийн судалгаа, статистик тоон баримтад тулгуурласан илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.\r\n\r\nХурлын төгсгөлд ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор Н.Эрдэнэбаяр судлаачийн хувьд үнэлэлт дүгнэлт өгөв.  Дараа нь шүүгчээр уригдан ажилласан АШУҮИС-ийн багш, доктор Б.Дамдиндорж  хэлсэн үгэндээ “Та бүхэнд маш их нөөц байгааг харж, бахархалаа. Би хувьдаа маш их мэдээлэл авлаа. Улс орны амин чухал мэдээлэл ч их байна. Цаашид үргэлжлүүлээд докторын ажил болгохоор сэдвийг ч олж харлаа. Судалгаа шинжилгээний ажлаа улам эрчимжүүлээрэй. Дахин хэлэхэд би нэн баяртай байна. Цусны салбарын хувьд үнэхээр эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Цусны нөөц хангамж сайжирч, дэлхийн түвшинд хүрсэн олон сайхан техник тоног төхөөрөмжүүдтэй болжээ” гэж онцлоод тэргүүн илтгэгчийг зарласан юм.\r\n\r\nНийт 9 илтгэлээс технологич сувилагч Б.Золгэрэл нарын “Эмгэг төрүүлэгчийг  идэвхгүйжүүлсэн ялтаст  эсийн өтгөрүүлгийн  чанарын үзүүлэлт” сэдэвт илтгэл шалгарч 2018 оны 9 дүгээр сард Итали улсад болох олон улсын хуралд оролцох эрхийн эзэн боллоо.\r\n\r\nzoloo\r\n\r\ndamdin-bagsh\r\n\r\n \r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.