•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусаа бэлэглэх өдрийг МЭМАҮЭХ хоёрдахь жилдээ хамтран зохион байгуулав

    Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг 2017 оны 12 дугаар сарын 1-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) хоёрдахь жилдээ хамтран зохион байгууллаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-тэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг хоёрдахь жилдээ зохион байгуулсан МЭМАҮЭХ-ны удирдлагууд болоод нийт ажилтнуудад  талархаж байгаагаа илэрхийлээд Цусны салбарын үйл ажиллагааг дэмжиж үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлсэн үгэндээ “Цусаа бэлэглэх өдрийг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын ажилтнууд донорын эгнээнд нэгдэж, улмаар байнгын донорын тоо нэмэгдэж, донорын талаарх мэдлэг, хандлага сайжирна. Үр дүнд нь  аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хангамж нэмэгдэх билээ.  Хүмүүнлэгийн арга хэмжээг ЦССҮТ-тэй хамтарч хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.\r\n\r\nЦусаа бэлэглэх өдрийн хүрээнд “Бахархал 10” тэмдгээр донор П.Баасанжаргал, В.Баярцэцэг, “Бахархал 20” тэмдгээр донор О.Солонго, Б.Дуламсүрэн нарыг шагнасан юм. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас донор Н.Гантөмөрт “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээж, донор Б.Түмэнжаргал, У.Билгүүнбаатар нарыг Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр урамшуулав.\r\n\r\n12-3\r\n\r\n12-2\r\n\r\n12-1\r\n\r\n12-4\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.