•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусны төвийн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэв

    ЦССҮТ гавьяаныхаа амралтад гарсан ажилтнуудаа сар шинийн болоод Ахмадын баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Энэхүү уламжлалт арга хэмжээнийхээ хүрээнд өнөөдөр ахмад ажилтнуудаа байгууллага дээрээ урьж шинэ техник тоног төхөөрөмжүүдээ сонирхууллаа.\r\nЭнэ байгууллагаас ажил, амьдралын гараагаа эхлэн, тэтгэвэрт гартлаа зүтгэсэн ахмад ажилтнууд Цусны албаны нөхцөл байдал, ажлын орчин ахуй, техник тоног төхөөрөмж өөр түвшинд хүрсэнд бахархаж, өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байна гээд залуу ажилтнууддаа ажлын амжилт хүслээ.\r\nАхмадууддаа зориулсан бяцхан цайллага дээр ЦССҮТ-ийн удирдлагууд ахмадуудынхаа санал бодлыг нь сонсч, халуун дулаан яриа өрнүүлэв. Мөн бэлэг дурсгалын зүйл гардуулсан юм.\r\nХүндэтгэлийн арга хэмжээнд ЦССҮТ-ийн захирлаар ажиллаж байсан, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Улаанхүү урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.

    \r\n_i2a1917_i2a1923_i2a2021_i2a2015

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.