•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгууллаа

    ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 3-нд тохиож байна. Энэ удаагийн ээлжит арга хэмжээг “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгууллаа. Тус байгууллагын хувьд гуравдахь жилдээ 10 дугаар сарын 3-ны цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм.\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр нээлтийн үгэндээ “Сар бүрийн 3-нд тохиодог цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаа бэхжих хандлагатай байгаад бид бүхэн маш баяртай байна. Донорын сургалт, сурталчилгаа дан ганц ЭМЯ, ЦССҮТ-ийн ажил биш олон нийтийн идэвх оролцоон дээр тулгуурладаг. Нэг хүн цусаа бэлэглэхэд 3 хүний амийг авардаг гээд бодохоор донор хүний ач гавьяаг эд мөнгөөр үнэлшгүй юм. Энд хүрэлцэн ирсэн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн удирдлагууд болон залуустаа чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн онцлов.\r\n“Улаанбаатар смарт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батзориг “Манай компани 2014 оноос эхлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаа. Бусдад тус дэм болох үүднээс цусаа бэлэглэх өдрийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Цус бэлэглэгч эрхэм та энэ цагийн чимээгүй баатар шүү” гээд хүмүүнлэгийн үйлстнүүдэд сайн сайхныг хүсэн ерөөв.\r\nЭнэхүү үйл ажиллагааны хүрээнд 20 удаа цусаа бэлэглэсэн донор Т.Хараабаясгалан, Б.Буянтогтох, Б.Болор, Б.Баасанцэрэн нарт “Бахархал-20”, 10 удаа цусаа бэлэглэсэн донор М.Мөнхшүр, Ц.Цоггэрэл нарт “Бахархал-10” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн 10 цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулав.\r\n\r\nsmart2\r\n\r\nulaanbaatar-smart

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.