•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Ахмад донорууддаа хүндэтгэл үзүүлэв

    ЦССҮТ “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Монголын донорын холбооны гишүүн, цусны донорын сургалт сурталчилгаа, явуулын хэлбэрээр донор зохион байгуулах ажилд сайн дурын идэвхтнээр тогтмол ажилладаг 20 ахмад донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөргүй маргааш гэж үгүй. Та бүхний ариун үйлс, сүүн зам цусны албаны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа. ЦССҮТ та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн онцоллоо. Ахмад доноруудыг төлөөлж тус холбооны ахмадын зөвлөлийн дарга Г.Жамц “ЦССҮТ-ийн хувьд МДХ-той маш сайн хамтарч ажилладаг. Биднийг дэмждэг, үгийг маань сайн сонсч, хүлээж авдаг. ЦССҮТ-ийн үйл ажиллагааг бид өндрөөр үнэлдэг” гэлээ. Ахмад донорууд тодорхой асуудлаар санал бодлоо хэлж, харилцан ярилцсаны дараа  хүрэлцэн ирсэн ахмадуудад ЦССҮТ-ийн гарын бэлгийг гардуулсан юм.\r\n\r\nei2a1547ei2a1554

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.