•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Байгууллагын 3 төрөлт тэмцээн амжилттай өндөрлөв

    ЭМ-ийн сайдын тушаалаар 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгосны дагуу ЦССҮТ “Эрүүл төв” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 22-23-нд байгууллагын нийт ажилтнуудын (8 баг) дунд гурван төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.\r\nТеннис: Эрэгтэйчүүдийн төрөлд Стратеги төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд нэгдүгээр байр эзэлсэн бол Донор зохицуулалтын тасгийн эрхлэгч Д.Наранхүү удааллаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ариутгагч Д.Бүдханд тэргүүлж, Г.Одончимэг “аман хүзүүдэв”.\r\nСагсан бөмбөг: Б.Эрдэнэбат ахлагчтай баг нэгдүгээр байрт шалгарч, М.Мөнхдалай ахлагчтай баг хоёрдугаар байр эзэлсэн юм.\r\nГар бөмбөг: Ё.Улсболд ахлагчтай баг аваргалсан бол М.Мөнхдалайн баг мөнгөн медалийн болзол хангалаа.\r\nШагналын хувьд энэ удаад нэлээд өвөрмөц шийдлийг сонгожээ. Нийт дүн гарсны дараа тэргүүлсэн багийн гишүүдийн дунд сугалаа явуулж хоёр азтанг БНХАУ-ын Манжуур хотод аялах эрхийн бичгээр шагнав. Тэр азтан нь залуу ажилтан О.Солонго, М.Мөнхдалай нар байлаа.

    \r\n20170922_14513720170923_12544420170923_12583320170923_130118

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.