•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Аялал жуулчлалын салбарынхан “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдлээ

     \r\n\r\nei2a1130 ei2a1128\r\n\r\nei2a1143\r\n\r\nei2a1141\r\n\r\nСар бүрийн 3 буюу уламжлалт “Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр ЦССҮТ дээр боллоо. Энэ удаад аялал жуулчлалын салбарынхан “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдэж байгаа юм. Монголын Аялал Жуулчлалын Холбооны энэхүү санаачлагыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар дэмжсэн бөгөөд уг сайн үйлсийн аянд өнөөдрийн байдлаар “Жуулчин”, “Нью Жуулчин Турс”, “Цолмон Трэйвел”, “Актив Адвенчер турс Монголиа”, “Дисковер Монголия Трэйвел”, “Летс Трэйвел”, “Грийт Чингис Экспедишнс” зэрэг компаниуд нэгдээд байна. Арга хэмжээний хүрээнд ЦССҮТ-өөс Ц.Энхтөгст “Мөнгөн донор”, Б.Батмөнх, Х.Болдбаатар нарт “Хүрэл донор” өргөмжлөл гардуулсан бол 20 гаруй удаа цусаа бэлэглэсэн Т.Энх-Од, С.Бат-Эрдэнэ, Г.Сарантуяа нарт “Бахархал-20” тэмдэг, 10 удаа бэлэглэсэн Г.Ганбаяр, С.Аварга, М.Бат-Эрдэнэ нарт “Бахархал-10” тэмдэг, батламж гардуулж, алдаршууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан уриалгын дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагуудын цусаа бэлэглэх аян ийнхүү амжилттай үргэлжилж байна.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.