•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт амжилттай өндөрлөлөө

    ei2a0972\r\n\r\nei2a0965\r\n\r\nei2a0947\r\n

    “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд ”Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургагч багш бэлтгэх гуравдахь удаагийн сургалт ЦССҮТ-д өнөөдөр буюу 2017оны 6 дугаар сарын 21-нд амжилттай өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжилсэн уг сургалтад 21 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.\r\nТэдний төлөөлөл болгож Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэбаатарын сэтгэгдлийг сонирхсон юм. Тэрбээр “Нэгдсэн эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний чиглэлээр орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдлээ. Олон сайхан багш, мэргэжилтнүүдээс маш чухал мэдээлэл, мэдлэг олж авлаа. Цусны зөв хэрэглээг төлөвшүүлэх талаар аймгийнхаа эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх үүргийг ч хүлээлээ. Цаашид ЭМ-ийн сайдын 2017 оны 1,2,3 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. ЦССҮТ-ийн хувьд ололт амжилт дүүрэн байна гэж харлаа. Тоног төхөөрөмж шинэчлэгдсэн, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлтэд ахиц гарсан байна” гэлээ.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.