•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Эрүүл мэндийн салбарынхан цусаа бэлэглэлээ

    dfsdfs

    2016-12-04-1ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл (МЭМАҮЭ)-ийн холбоо хамтран зохион байгууллаа.

    \r\n

    Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв өөрийн шинэ байранд анх удаа зохион байгуулсанаараа  онцлогтой байлаа.

    \r\n

    Түүнчлэн орон нутгийн эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоодын удирдлагад энэхүү саналаа албан ёсоор хүргүүлж аймгийнхаа цусны салбар төвтэй хамтран  хариу нэхдэггүй, авлагагүй донорын эгнээг дэмжиж “Хариу нэхээгүй тус” уриан дор нэгдэн хамтран ажиллахаар боллоо.

    \r\n

    Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарын төлөөллүүд хүрэлцэн ирж цусаа бэлэглэлээ. Үйл ажиллагааг нээж ЦССҮТ-ийн захирал доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар нээж үг хэлсэн ба “Оргил” рашаан сувиллын  сувилагч Л.Долгор ая дуугаа өргөлөө.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.