•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Элэг бүтэн амьдрал-Эрүүл гэр бүл” уриатай нэг сарын аяныг амжилттай зохион байгууллаа

     \r\n\r\nhay2\r\n\r\nhayn1\r\n

    ЭМЯ-наас 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны дагуу ЦССҮТ “ЭРҮҮЛ ТӨВ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд байгууллагын нийт ажилтнуудад эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, тэдний халдварт болон халдварт бус өвчний талаарх  мэдлэгийг  нь дээшлүүлэх, зан үйл, хандлагыг нь өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчилгээнд хамруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор ЦССҮТ-ийн Нэгдсэн лабораторийн тасгаас “ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ-ЭРҮҮЛ ГЭР БҮЛ” уриатай нэг сарын аяныг 2017 оны 5 дугаар сарын турш  зохион байгууллаа. Сарын аяны хүрээнд ЦССҮТ-ийн ажилтнууд болон тэдний гэр бүлийн 71 хүнд элэгний вирүсийн халдвар илрүүлэх, АВО бүлэг тодорхойлох, цусны дэлгэрэнгүй шинжилгээг хийж, хепатитийн вирүсийн халдвараас урьдчилан  сэргийлэхэд анхаарах зүйлсийн талаар  материал бэлтгэж тараалаа. Мөн нийт ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийнх нь биеийн жингийн индексийг тодорхойлж, зөвлөгөө өгөх юм. Түүнчлэн дээрх аяны хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 31-нд нийт ажилтнуудын гэр бүлийн гишүүд болон үр хүүхдүүдийг нь төвийн үйл ажиллагаатай танилцуулах аж.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.