•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр шинэ технологи танилцуулж, сургалт зохион байгууллаа

    n22016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр шинэ технологи танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон уг арга хэмжээний үеэр 2016 онд ЦССҮТ-д нэвтрүүлсэн шинэ технологиуд болон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

    \r\n

    Тухайлбал, улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах, эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологийн давуу талуудыг энгийн ойлгомжтой тайлбарласан нь “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд зохиогдсон сургалтын онцлог байлаа.

    \r\n

    Сургалтын үеэр эмнэлзүйн цус сэлбэлтийн чанарын тогтолцоо, цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, Цус сэлбэлтийг зохицуулах салбар зөвлөлийн тайлангийн товч танилцуулгын талаарх мэдээллийг оролцогчдод хүргэлээ.

    \r\n

    “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өдөр тутмын сонин, мэдээллийн сайт болон телевизүүдийн нийт 13 сэтгүүлч сурвалжилж, ЦССҮТ-ийн захирал болоод холбогдох эмч, мэргэжилтнүүдээс тодруулга, ярилцлага хийв.

    \r\n n4 n3 n1

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.