•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ДОНОР ЗОХИОН БАЙГУУЛАГЧ САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДИЙГ БЭЛТГЭЛЭЭ

    2016-09-30-tsogoo1Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан 2016 оны 9-р сарын 29-ний өдөр ЦССҮТ-д “Донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхтнүүдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.\r\n\r\nЭнэхүү сургалт нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, донор зохион байгуулалтанд сайн дурын идэвхтэнүүдийн оролцоог нэмэгдүүлэн, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.\r\n\r\nТус сургалтанд Монголын донорын холбооны 20 гаруй гишүүд, сайн дурын донор элсүүлэгч нар оролцон цус цуглуулах үед донорт үзүүлж буй харилцаа, хандлага, донорыг угтан үйлчлэх, талархал илэрхийлэх, угтуулсан сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эмч, мэргэжилтнүүдээс аргазүйн зөвлөгөө авч, санал солилцлоо.\r\n\r\nСургалтыг нээж ЦССҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр үг хэлж, нийт оролцогчдод амжилт хүсэн, ДЭМБ, ОУУЗУХСНХ-ны баримталж буй бодлого, стратегийг танилцуулан, донор-үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны тулгуур зарчим, донорт зөвлөгөө өгөх арга зүй зэрэг сэдвээр лекц уншлаа. Мөн ДЗБТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Донор сонгох шалгуур үзүүлэлт”, “Суурин болон явуулын хэлбэрээр цус цуглуулах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах”, “Донор элсүүлэх донорыг идэвхжүүлэх ажиллагаа” зэрэг сэдвээр тус тус лекц уншиж, мэдээлэл хүргэв.\r\n\r\nБэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах ба дээрх сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтоод байна.\r\n

    2016-09-30-tsogoo3     2016-09-30-tsogoo2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.