•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Азийн цус сэлбэлтийн холбооны удирдлагуудтай цахим уулзалт хийлээ.

    Азийн цус сэлбэлтийн холбооны Ерөнхийлөгч Чодхари Набжоти болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ананда Гунасекера нартай тус холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбаяр /ЦССҮТ-ийн захирал/, монголын салбарын нарийн бичгийн дарга Н.Янжиндулам /ЦССҮТ-ийн Эрдэм шинжилгээ Мэдээллийн технологийн албаны дарга/, холбооны гишүүн Т.Алимаа /Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга/, Чанарын менежер Н.Өлзийсайхан нар цахим уулзалт зохион байгууллаа.

    Уулзалтаар Азийн цус сэлбэлтийн холбоо болон ЦССҮТ-ийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2021 онд хамтран ажиллах талаар санал солилцож, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлуудыг онцлон үзэж хэлэлцлээ. Тодруулбал Цусны сонор сэрэмжийн тогтолцоог хөгжүүлэх, Иммуногематологийн лавлагаа лабораторийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Цусны аюулгүй байдлын талаарх Төрийн бодлогыг шинэчлэн боловсруулах, Хүйн цусны банкыг хөгжүүлэх зэрэг асуудлыг ярилцаж, дараагийн уулзалтыг товлон талууд хийж гүйцэтгэх ажлын хуваарийг тохиролцлоо.

    sadasdaasdasddfsdasd

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.