•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ” сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар симпозиум эхэллээ

    “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ” сэдэвт Монгол-Хятадын хамтарсан анхдугаар симпозиум өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 19-нд  ЦССҮТ-д эхэллээ. 2017 онд Монгол Улсын ЦССҮТ БНХАУ-ын Шанхай хотын Цусны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг семпиозумд БНХАУ-ын Цус сэлбэлтийн холбоо, Шанхай хотын Цусны төвийн  удирдлага, нэр хүнд бүхий профессор, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

    \r\n

    ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БНХАУ-д цусны зохистой хэрэглээ, цусны аюулгүй байдал ямар түвшинд байдаг талаар туршлага, мэдээлэл солилцох, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой энэхүү анхдугаар симпиозумд хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Шанхай хотын Цусны төвийн профессор, эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье” гээд  амжилт хүссэн юм.

    \r\n

    Симпиозумын нээлтэд ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ЭМЯ-ны мэргэжилтэн А.Бархас нар оролцож баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн БНХАУ-ын ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн, Үндэсний цус сэлбэлтийн хорооны менежер хатагтай Тингтинг Ленг,  Шанхай хотын цусны төвийн профессор Ён Минг Зиу нар үг хэлэхдээ энэхүү анхдугаар симпозиум Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт, тэр тусмаа Цусны албаны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтойг онцлов.

    \r\n

     Нээлтийн үеэр  ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, Шанхай хотын Цусны төвийн гүйцэтгэх захирал, профессор Зиан Зи нар Шанхайн Цусны төвд Монгол Улсын Цусны албаны эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах Гадаад сургалтын Гэрээнд гарын үсэг зурав. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд нийслэл болон хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байна. Семинарын үеэр Шанхайн Цусны төвийн профессорууд сургалт хийж, тодорхой сэдвээр лекц уншина.

    \r\n

    _zqs7723_zqs7782_zqs7811

    \r\n

    _zqs7831_zqs7844_zqs7873_zqs7883_zqs7913

    \r\n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.