•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 88 дахь удаагийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

    Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээг нээж ЦССҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр мэндчилгээ дэвшүүлэв. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачлагаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр 70 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор П.Доржсүрэн, Н.Батцэрэн, Б.Болормаа “ХҮРЭЛ ДОНОР” цол тэмдэг, “Хүндэт донор” Б.Галхүү “Бахархал 50”, М.Дэнсмаа ”Бахархал 40” тэмдэг, мөн цусны донор А.Амарбаясгалан “Бахархал 30” Д.Даваахүү ”Бахархал 20”, Ж.Оюунбаяр “Бахархал 10” тэмдгийг тус тус гардуулж баяр хүргэлээ.
    Ивээн тэтгэгчээр Наран Бьюти ворлд, Ив-Роше Монгол,Таван Богд Интернэшл Локситан, АМОС дент шүдний эмнэлэг зэрэг байгууллагууд болзол хангаж шагнагдсан доноруудыг урамшуулж хамтран ажиллалаа. Донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлах, олон удаа цусаа бэлэглэсэн ачтан доноруудыг алдаршуулахад хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.
    Нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.
    ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.