•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Уулзалт ярилцлага боллоо

    Өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төв “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жилийн хүрээнд цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэдэг эмнэлгүүдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Амаржих газар, Дүүргийн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд зэрэг 40 гаруй байгууллагын удирдлага, нягтлан бодогч, эдийн засагч, эмч, сувилагч нарын 60 гаруй төлөөлөл, ЦССҮТ-ийн удирдлагын багийн гишүүд оролцлоо.
    Уулзалтын эхэнд ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Төвийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах асуудлууд” сэдвээр танилцуулга хийж, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай” Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 49/А/118 дугаар тушаалыг дагуу цус, цусан бүтээгдэхүүний шинэчлэгдсэн үнийн талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл цус, цусан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотой тулгамдаж байгаа бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, сонирхсон асуултандаа хариулт авлаа.
    Уулзалтын дараа эмнэлгүүдийн төлөөлөл төвийн үйл ажиллагаатай танилцаж Сайн туршлага солилцлоо.
    Цус сэлбэлт судлалын үндэсний төв
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.