•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ТӨВИЙН БҮХ АЖИЛЛАГСДЫН ХУРАЛ БОЛЛОО

    2022 оны 4 сарын 15-ны өдөр ЦССҮТ-ийн бүх ажиллагсдын хурал болж өнгөрлөө.
    Хурлын үеэр “Төвийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах асуудлууд” сэдвээр ЦССҮТ-ийн Ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр мэдээлэл хийж сар, улирал, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ажлуудыг дүгнэж, цаашид хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгч, шинэ санал санаачлага гарган ажиллахыг бүх ажиллагсаддаа уриаллаа.
    ЭМЯ-наас 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан Цусны чанар аюулгүй байдлын албаны дарга А.Амарзаяа “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд хийгдэх ажлууд” сэдвээр, Санхүү бүртгэлийн албаны дарга Х.Одгэрэл цалин хөлс, төсвийн бүтэц, зарцуулалттай холбоотой асуудлаар тус тус мэдээлэл хийж, ажиллагсадтай санал солилцов. Цаашид хурлаа улирал тутамд зохион байгуулж байхаар тогтлоо.
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.