•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба, Ням гарагт амарна.
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Эрдэм шинжилгээний XVIII бага хурал боллоо 

    “Цус сэлбэлт судлалын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний XVIII бага хурал 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

    Эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хот болон орон нутгийн эмч, мэргэжилтэн нийт 12 илтгэл хэлэлцүүллээ. Зочин шүүгчээр АУ-ны доктор Б.Цогбадрах, АУ-ны магистр Г.Батцэцэг, ОУНЭМ-ийн магистр М.Мэндбаяр нар ажиллаж шилдэг илтгэлүүдийг тодрууллаа.

    Хурлын тэргүүн байрын илтгэлд Үйлдвэрлэлийн тасгийн технологич сувилагч, судлаач Б.Өнөрцэцэг нарын “Төрөх эмнэлгүүдийн сүүлийн 5 жилийн цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ” илтгэл, дэд байранд Нэгдсэн лабораторийн тасгийн эмч, судлаач Н.Баяртогтох нарын “Төвийн ажилтнуудын дунд SARS-CoV-2-ийн дархлаа тогтоцыг судалсан дүн” илтгэл, удаах байранд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвийн эрхлэгч эмч судлаач Ц.Тунгалаг нарын “Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн бүтээгдэхүүний сэлбэлтийг судлах нь” илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

    Хурлын түлхүүр илтгэлийг АУ-ны доктор Б.Цогбадрах “Нейропластисити ба тархины хөгжил” сэдвэээр уншсан нь онцлох үйл явдал боллоо.Тэрээр тус төвд тухайн үеийн Эрдэм шинжилгээ, хүний нөөцийн албаны даргаар ажиллаж 2015 онд “Оны шилдэг судлаач”-аар шалгарч байсан бөгөөд салбарыг сайн мэдэх судлаачийн хувьд илтгэгч тус бүрт тодорхой шүүмж, зөвлөгөө өгч цаашид судлагаа шинжилгээний ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

    Ном цагаан буян дэлгэрэх болтугай.

    12222222222222222222 1333333333333333333333

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.