•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба, Ням гарагт амарна.
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Эх нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдэвт цахим семинар боллоо

    III улирлын цахим семинарыг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Эх нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдэвээр амжилттай зохион байгууллаа.

    Цахим семинарт БОЭТ, 21 аймаг, нийслэлийн Багануур, Налайх дүүрэг, ЭХЭМҮТ, Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газар, Хархорин, Зүүнхараа, Тосонцэнгэл сумдын Цусны салбар төв, ЦССҮТ зэрэг байгууллагын 110 гаруй эмч мэргэжилтэн хамрагдлаа.

    Уг семинарыг тус төвийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр нээж үг хэлсэн бөгөөд Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа, Үйлдвэрлэлийн тасгийн технологич эмч Б.Оргил, ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч, АУ-ны магистр, Клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Ганбилэг нар Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үндсэн зарчим, Эх барихын тусламж үйлчилгээний цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, Эх барихын цочмог цус алдалтын үед хийх цус сэлбэх эмчилгээ сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл өгч үйлчлүүлэгчийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагаа хангах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангамжийг дээшлүүлэх, өнөөгийн цаг үеийн тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

    Мөн 21 аймгийн цусны салбар төвийн эрхлэгч эмч, мэргэжилтнүүдэд  Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболд “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” 3 сарын идэвхжүүлэлтийн аяны үр дүнг танилцуулж, салбар төвүүдийг аяны хүрээнд хийсэн ажлаа дүгнэж, тайлангаа ирүүлэхийг зөвлөлөө.

    241703974_312942137269069_3477255098138271901_n 241727195_551672312816702_2932466271745358281_n241684425_268180788279740_549814229073782154_n241631558_814264735935700_5561376957956435007_n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.