•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Олон улсын вебинар зохион байгуулагдлаа

    untitdsfsdfsdfsdfsdled

    2021 оны 8 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт, ЦССҮТ, Азийн цус сэлбэлт судлалын холбоо (ААТМ), БНХАУ-ын Шанхайн цусны төвийн хамтарсан вебинар зохион байгуулагдлаа. Уулзалтад Монголын талаас ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, Цусны чанар аюулгүй байдлын алба болон Эрдэм шинжилгээ мэдээллийн технологийн албаны дарга, мэргэжилтнүүд, ААТМ-ын Ерөнхийлөгч Н.Чодхару, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ананда болон Шанхайн цусны төвийн дэд захирал Зу Зиян нар оролцлоо.

    Уулзалтаар тус төвийн дээрх байгууллагуудтай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд төлөвлөгдсөн үйл ажиллагааны явц, үр дүнг  хэлэлцэж, саад бэрхшээл болон шийдвэрлэх арга замыг тодорхойллоо. Тухайлбал Цусны сонор сэрэмжийн тогтолцоо болон иммуногематологийн лавлагаа лабораторийг бэхжүүлэх, цаашид хамтарсан цахим сургалт зохион байгуулах, ААВВ-ын Чанарын гэрчилгээг хэрхэн авах зэрэг асуудлын хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

    ААТМ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чодхару дараагийн цахим уулзалтын өдрийг энэ оны 10 дугаар сарын 21-нд товлож, уулзалтыг хааж хэлсэн үгэндээ хамтын ажиллагаанд талархаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

    untitdsfsdfssdfsdfsddfsdfsdled

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.