•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111112a01fgdfgdfgfgsds51111111111111 clock Даваа-Баасан 08:30-16:00 Бямба, Ням гарагт амарна.
  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

    ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэх болсон. Энэ жилийн арга хэмжээг “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриан дор Дэлхийн 190 гаруй  улс нэгэн зэрэг тэмдэглэж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо нэн чухал болохыг онцоллоо.

    Манай улсын хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн цусны салбар төвүүд энэхүү арга хэмжээг  18 дахь удаагаа Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр нээж үг хэллээ. Уг цахим арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж, Эрүүл мэндийн сайдын уриалгыг уншиж сонордууллаа.

    ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн тогтолцооны зохицуулагч хатагтай Моника Фонг, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар цахимаар баярын мэнд хүргэлээ.

    Цусны донорын Дэлхийн өдрөөр шинээр 113 Хүндэт донор төрснөөс 60 нь Нийслэлээс тодорсон ба Хамгийн залуу хүндэт донороор 21 настай Ө.Мягмардорж, жилийн Хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн донороор 16 удаа цусаа бэлэглэсэн С.Нандинчимэг нарыг онцлон алдаршууллаа.

    Байгууллага хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, JCI Монгол ТББ-ыг “Цусны донор хамт олон”-оор,  сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг талархан дэмждэг иргэд, байгууллага, хамт олны ариун үйлсийг сурталчлах, олон нийтэд алдаршуулахад үр дүнтэй хамтран ажилласан БЗД, СХД-ийн Улаан Загалмайн Хороодыг “Тэргүүний донор элсүүлэгч байгууллага”-аар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ суваг, Төр.мн сайт, Үндэсний шуудан сониныг цусны донорын үйлсийг дэмжигч “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага”-аар, цусны донорын үйлсийг дэмжигч байгууллагаар ТМВВ ХХК, Нарлаг Улаабаатар ротари клуб, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоог  тус тус шалгаруулж алдаршууллаа. Хүндэтгэлийн цахим арга хэмжээнд МУАЖ Ш.Чимэдцэеэ, морин хуурч Э.Намсрай нар ая эгшиг өргөсөн ба “Амьдрал бэлэглэе” шинэ дууг хүлээн авлаа.

                Үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсье.

    ХҮМҮҮНЛЭГИЙН САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

    unts98456sssitled ei2a4337 ei2a4593 ei2a4638 ei2a4656 ei2a4694 ei2a4846 ei2a4897

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.