•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Дэвшилтэд санаачилга биелэлээ олж, ач холбогдолтой төсөл ажил хэрэг боллоо

    179162761_917591732361924_2504898920063245059_n180213605_3118182218468122_1375484978551517370_n 180085078_1365730460455923_121690792890179945_n179968824_298892388409091_3462729888157107242_n 179784007_467781821110475_7280014228441198258_n179525502_2289777047833659_1196428293298464009_n

    “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийг ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх “REDrone” (Red drone) төслийг санаачилсан бөгөөд “Цус тээвэрлэх анхны нислэг”-ийн нээлтийн ажиллагааг амжилттай зохион байгууллаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр 2018 онд Олон улсын хуралд оролцох үеэрээ “Африкийн Руанда улсад дроноор цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг” талаар мэдээлэл авч, улмаар эх орондоо хэрэгжүүлэх санаачилга гаргаж “Нарлаг Улаанбаатар Ротари” клубынханд хандсан нь өнөөдөр ийнхүү бодит биелэлээ оллоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр эмнэлгүүдэд яаралтай үед шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломж бүрдсэнээс гадна ердийн хэлбэрээр цус тээвэрлэхэд шаардагддаг хүний нөөц, бензин шатахуун, цаг хугацааг хэмнэх зэрэг эдийн засгийн талаасаа ч үр ашигтай юм. Өөрөөр хэлбэл, олон талын ач холбогдолтой төсөл хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. Санхүүжилтийн тухайд төслийн нийт зардал 11000 ам.доллар болсон бөгөөд 2020 оны 7 дугаар сард “Нарлаг Улаанбаатар” клубээс Хонгконгод байрлах Олон улсын Ротари байгууллагаас зарласан төслийн сонгон шалгаруулалтад энэхүү төслийг илгээснээр хэрэгжих боломжтой хамгийн сайн төслөөр шалгарч, анхны санхүүжилтээ авчээ. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 9,10 дугаар бүс, “Улаанбаатар Ротари”, “Тамир Ротари” клубууд болон “JCI Capital” байгууллага хамтран ажиллаж, бодит дэмжлэгийг үзүүлсэн байна. Тодруулбал, төсвөөс мөнгө харах биш Олон улсын боломжийг соргогоор олж харж, сайн төсөл боловсруулах замаар санхүүжилтээ олж авчээ. Эрүүл мэндийн салбарт загвар болохуйц энэхүү төслийг санаачлагчид, гардан хэрэгжүүлэгчид болон хамтран дэмжин ажилласан нийт байгууллага, хувь хүмүүстээ Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олны зүгээс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Хүмүүнлэгийн сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

    179431567_151169293618721_8299363163945232401_n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.