•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • 50,000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хандивлав

     COVID-19 өвчний тархалт нэмэгдэж, шинээр батлагдах тохиолдлын тоо тогтмол өндөр байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бүх нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид энэ өвчний эсрэг тэмцэж буй энэ цаг үед бага ч гэсэн тус дэм болох үүднээс 50,000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлаж байна хэмээн Мед девелопмент ХХК-ийн төлөөлөл хэллээ. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил санаачлан хийдэг бөгөөд энэ удаад ийнхүү 50,000 ширхэг амны хаалтыг  Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.

    Эрүүл Мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн зүгээс нэг удаагийн амны хаалт хандивлаж буй компанийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Эрүүл мэндийн салбар covid-19 өвчнийг бууруулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Мөн иргэдийн оролцоо ч нэмэгдэж байгааг дурдлаа. Ийм үед манлайлал үзүүлж хандив өргөсөн Мед девелопмент ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.